Дарь-Эх, Монелийн чиглэлийн авто зам эвдэрсэн тул автобусны зургаан чиглэлд өөрчлөлт оруулжээ⚠️

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-06 15:58:54
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дарь-Эх, Монелийн авто замуудын хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулалтаар буюу Сансарын тойргоор богино эргүүлэх, Чингэлтэйн өргөн чөлөө, Цагдаагийн гудамжаар явуулан зохицуулж иргэдэд үйлчилж байна. 


Тодруулбал, Наймдугаар сарын 5-нд буюу өчигдөр орсон аадар борооны улмаас Дарь-Эхийн гудамж болон Монелийн авто зам үерт автаж, замын хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ орчимд буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эх болон Монелийн замаар нийтийн тээврийн Ч:25, Ч:26, Ч:10, Ч:29, Ч:19а, Ч:19б гэсэн зургаан чиглэлд 37 тээврийн хэрэгсэл үйлчилдэг бөгөөд өнөөдрөөс уг чиглэлд шуурхай зохицуулалт хийж, өөрчлөлт оруулан, дээр дурдсан зохицуулалтаар иргэдэд үйлчилж байна.

Холбоотой мэдээ