Аргентин улс “Артемисийн хэлэлцээр”-т нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-07-28 17:13:57

БУЭНОС-АЙРЕС./upi/. Аргентин улс сансарт судалгаа явуулах зарчмуудыг тодорхойлсон “Артемисын хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ. 


Энэ талаар Өмнөд Америкийн энэхүү улсад айлчилж буй АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн тэргүүн Билл Нельсон мэдэгдсэн байна. 


Аргентин энэхүү хэлэлцээрт нэгдсэн 28 дахь улс болжээ. 


Америкийн сарыг эзэмших “Артемис” хөтөлбөрийн нэрээр нэрлэсэн уг хэлэлцээр” нь сансарт явуулах үйл ажиллагааны хэм хэмжээ болон сарыг эзэмших гол зарчмуудыг тодорхойлсан гэрээ юм. Энэхүү хэлэлцээрийг боловсруулахдаа 1967 оны сансар огторгуйн талаарх гэрээний зарчмуудад тулгуурласан байна. 

Холбоотой мэдээ