Монгол орны өнцөг булан бүрд хамгийн өргөн сүлжээ таныг хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Зуны дэлгэр цаг айлчлан ирсэн энэ өдрүүдэд та Монгол орныхоо өргөн уудам нутгаар гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ аялж явна уу? Эсвэл хараахан замд гарч амжаагүй, хаа нэг тийшээ аялалд гарахаар зэхэж байна уу? Аяллаар, ажлаар, урт хугацаандаа амьдрахаар Монгол орны аль ч зүг рүү “хөдөлсөн” таныг Юнителийн өргөн сүлжээ хүлээж байна.
Аялал бол сэтгэл ханамж, үзэх мэдрэхийн баясгалан, гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа чөлөөт цагаа дурсгалтайгаар өнгөрөөх алтан боломж байдаг. Орчин үеийн аялалд харилцаа холбоо, интернэтийн найдвартай сүлжээ хамгийн чухал хэрэглээнд тооцогддог боллоо. Тэгвэл та Монгол орон даяар хамгийн найдвартай, хамгийн өргөн сүлжээтэй үүрэн оператор Юнителтэй хамт аялаарай.
Монгол орон бол үзэсгэлэнт байгаль, эрт эдүгээг холбосон түүх соёлын улбаа, дэлхийн нүүдэлчдийн бодит ахуйг цогцлоосон аялж, амрахад хамгийн таатай бүс нутагт ордог, дотоод гадаадын аялагчдын хүсэл сонирхлыг татсан нутаг билээ. Тиймээс Юнител групп баруун хязгаарын Алтай Таван Богдоос зүүн хилийн Буйрын цэнхэр нуур, өмнийн говийн чимэг Хонгорын голын алтан шаргал элс, хойд нутгийн хөх сувд гэгддэг цэнгэг уст Хөвсгөл далай хүртэл хүмүүсийн хамгийн их аялж зугаалдаг 50 газраар аялахад тухайн аялалын цэг бүрд 1GB дата бэлэг болгон өгч байгааг дуулгая. Энэ бол хэрэглэгчдийнхээ аяллын нандин мөчөө бусадтайгаа хуваалцах, сэтгэл ханамжаа илэрхийлэх, хайртай дотны хүмүүстэйгээ тасралтгүй холбоотой байхыг дэмжиж буй хэлбэр юм.
Видео линк холбох: https://www.youtube.com/watch?v=94Dp5cgHljE