ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-27 05:41:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

11.00 цагт: АН-аас “4.11” мэдээллийн цагаараа хотын удирдлага гамшгийн бэлэн байдал хангаж, үүссэн асуудлыг шийдвэрлэж, нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангаж чадахгүй байгаа талаар хөндөж мэдээлэл хийнэ. Утас: 9100-0017.

11.00 цагт: Хууль зүйн Үндэсний төвд: Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов тогтоосонтой холбогдуулан Монголын Хуульчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9979-4221.

11.00 цагт: Зүүн хүрээ Дашчойлин хийдэд: Шашны зан үйлийн нэг Хүрээ цамын ёслол болно. Утас: 9905-4668.9906-5532.

-Архангай, Хэнтий, Завхан, Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. 




Холбоотой мэдээ