Японы сансрын агентлагийн “Epsilon” пуужингийн хөдөлгүүр туршилтын явцад дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-14 10:54:09

ТОКИО. /Kyodo/. Японы сансрын агентлагийн /JAXA/ Epsilon S бага оврын пуужингийн хөдөлгүүр туршилтын үеэр дэлбэрчээ.


Өнөөдөр буюу баасан гарагт тус улсын зүүн хойд нутгийн Акита мужийн Ноширо туршилтын төвд туршилт эхэлснээс хойш нэг минутын дараа дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн үеэр хүн бэртэж гэмтээгүй байна.


Гурван  угсраа, хатуу түлшээр ажилладаг Epsilon цуврал пуужинг  JAXA” нисэх онгоц үйлдвэрлэгч IHI корпорацитай хамтран бүтээжээ. Epsilon S” пуужингийн  урт нь 26 метр, голч нь 2.5 метр, даац нь 590-700 кг байсан аж.

Холбоотой мэдээ