ӨНӨӨДӨР: “Монголын Эдийн засгийн форум-2023” үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 10-ны
өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.00 цагт: Сурын талбайд Үндэсний их баяр наадмын Үндэсний их сурын
харваа эхэлнэ.
09.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн асарт: Баяр наадмын шагайн
харвааны цуваа болон бууны харваа болно.
09.00 цагт: Төрийн ордонд: “Монголын Эдийн засгийн форум-2023” хоёр
дахь өдрөө үргэлжилнэ.
10.00 цагт: ГХЯ-нд: Манай улсад айлчилж буй ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЭМЯ, ОБЕГ болон салбарын төлөөлөлтэй уулзана.
10.30 цагт: ОБЕГ-т: Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан ОБЕГ-аас ЦЕГ, ГССҮТ, ЦУОШГ, НЭМҮТ-тэй хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 8615-0069.
14.30 цагт: Төрийн ордонд: “Монголын Эдийн засгийн форум-2023”-д
оролцож буй “Рио Тинто” группийн удирдлага дотоодын
хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгнө.