СЭЛЭНГЭ: УОК-оос мэргэжлийн баг Мандал суманд очиж ажиллахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараа голын 139
м урттай бетон том гүүр унаж иргэдийн зорчих хөдөлгөөн бүрэн зогсоод байна.
Мандал суманд үүссэн нөхцөл байдлыг Монгол Улсын Шадар сайдад уламжилсны дагуу УОК-оос мэргэжлийн баг тус суманд очиж ажиллахаар болжээ.
Үүнтэй
холбогдуулан сумын Онцгой комиссын хэд хэдэн ажлуудыг шуурхайлан хийж гүйцэтгэхээр
ажиллаж байна.
Тухайлбал, Зүүнхараа-Баруунхараа чиглэлийн зам, давааг засах, хүн болон ачаа
тээврийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангах.
Мөн
Улаанбаатар Төмөр замын Удирдах газарт хандаж, гүүр хэвийн ашиглалтад ортол хугацаанд Улаанбаатар-Зүүнхараа,
Зүүнхараа-Улаанбаатарын чиглэлд суудлын нэмэлт галт тэрэг явуулж өгөх хүсэлтийг
хүргүүлсэн байна.
Түүнчлэн
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Онцгой комиссын зүгээс том гүүрийг сэргээн
засварлаж, хэвийн байдалд шилжүүлэхэд Улсын Онцгой комиссоос зам гүүрийн
мэргэжлийн бригад томилон шуурхай ажиллуулах.
Мөн
Баянгол-Мандал сум хоорондын замыг засварлаж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг
саадгүй болгохоор ажиллаж байна.