“Энх саран” сувилал болон түүний ойр орчмоос 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-08 15:45:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын усны түвшин нэгдсэнтэй холбоотой нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх саран” сувиллын газар болон түүний ойр орчимд байрлах айл өрхүүд усанд автжээ.


Иймд иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс болон холбогдох байгууллагын алба хаагчид зохион байгуулж байна.


ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тандалт хийж, нэг иргэнийг аврах ажиллагааг зохион байгууллаа. Мөн 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Тандалтын ажиллагаа үргэлжилж байна.






Холбоотой мэдээ