Мананцар үүсгэгч 13 машинаар ариутгал, халдваргүйтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-07 14:08:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үерт өртсөн айл, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг ариутган халдваргүйжүүлэх, цэвэрлэх ажил эхлээд байна.


Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, "Улаанбаатар хотод цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг яаралтай эхлүүлж байна. Үертэй холбоотой халдварт өвчин гарах эрсдэлтэй. Тиймээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тав, хувийн хэвшлийн найм, нийт 13 мананцар үүсгэгч машин хотын үерт автсан гол зам, гэр хорооллын замуудаар явж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Мөн дүүргийн онцгой комиссоос зураглал гаргаж, ариутгах шаардлагатай байршлуудын мэдээллийг өгнө. Дүүргүүд мөн дотроо ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна" гэлээ.


Холбоотой мэдээ