СЭЛЭНГЭ: Голуудын ус үерийн түвшнээс 15 см-ээр давж үерлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө маргаашдаа бороо
үргэлжлэн орохтой холбогдуулан Сэлэнгэ мөрөн, Хүдэр, Зэлтэр голууд үерлэх
хандлагатай байна.
Энэ сарын 5-ны өдрийн 08.00 цагийн байдлаар Ерөө сум орчим
усны түвшин 362 см өмнөх өдрөөсөө 13 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 5 см-ээр
нэмэгдсэн байна.
Мөн Бугант
тосгон орчим усны түвшин 365 см өмнөх өдрөөсөө 56 см-ээр нэмэгдэж, үерийн
түвшнээс 15 см-ээр тус тус давж үерлэжээ.
Иймд эдгээр
голуудын ай саваар нутаглаж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг үер усны
аюулаас сонор сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.