СЭЛЭНГЭ: Үндэсний хөгжмийн зэмсэгтэй болсноор өв соёлоо түгээх боломж бүрджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын уламжлалт өв соёл болсон урлагийн
зүйлээ хойч үедээ өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын Соёлын төвийн хамт олон маш идэвхтэй гүйцэтгэн ажиллаж байна.
Тухайлбал
өв тээгч нарынхаа авьяас чадварыг дэмжиж цаашид түгээн дэлгэрүүлэх ажлыг үе
шаттай явуулж байгаа аж.
Сумын
Засаг даргын зүгээс энэ хамт олны бүтээлч, бодит ажлыг үнэлж, хөгжмийн
зэмсэгтэй болгож өгчээ.
Ингэснээр
орон нутгийн соёлын байгууллагын үйл
ажиллагаа улам өргөжиж, цаашлаад ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх боломжоор бүрэн хангагдаж байгаа аж.
Тус соёлын төвд аймгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөгийн 22 ширхэг үндэсний хөгжмийн зэмсгийг олгожээ.