СЭЛЭНГЭ: Сэлэнгийн тамирчин хүүхдүүд 21 аймгаа манлайллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын шигшээ тэмцээн Баянхонгор аймагт 10 өдрийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
4 жил тутамд нэг удаа
зохион байгуулдаг энэхүү хүүхдийн
их наадамд спортын 23 төрөлд нийт 7000 орчим
тамирчин хурд хүч, авхаалж
самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Энэхүү
чансаа өндөр спортын наадамд Сэлэнгэ аймгийн тамирчин
хүүхдүүд 21 аймгаа тэргүүлж, нийт 32 медаль хүртсэнээс алт 13, мөнгө 9, 10 хүрэл медаль хүртэж бахдам
амжилтыг үзүүллээ.
Спортын
их наадамд медалийн чанар, тоогоор Хан-Уул дүүргийн
баг бүх аймаг дүүргүүдээ тэргүүлж, Сүхбаатар дүүргийн баг дэд байрт шалгарсан бол Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгийн баг 2-4 дүгээр байрт шалгарсан байна.