БАЯНХОНГОР: Хүлэмж, зоорийн асуудлыг цогцоор шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-30 09:40:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тавдугаар сургуулийн багш, ажилчид, сурагчдын үдийн хоолонд эрүүл чанартай, өөрсдийн тарьж ургуулсан ногоог хэрэглэх боломжтой болжээ.


Тодруулбал, Баянхонгор Сумын Засаг даргын Тамгын газар, Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сан, Өрхийн тариалан Бизнес хөгжил ТББ-ын дэмжлэгтэйгээр "Эрүүл хүнс Эрүүл ирээдүй-2" төслийн хүрээнд сургуулийн гадна талбайд нарийн ногооны 50м.кв хэмжээтэй гурван улирлын хүлэмжийг барьж байгуулсан байна.


Ийнхүү багш ажилчид өөрсдөө хүлэмжээ барьж үрсэлгээг бэлтгэн, гадна талбайдаа төмс, лууван, байцаа, юуцай, хүрэн манжин, сонгино тариалж, хүлэмжид юуцай, бууцай, өргөст хэмх, салатны навч, улаан лооль тариалжээ. Мөн хураасан ногоогоо аль ч улиралд хадгалж болох 20 тоннын багтаамжтай стандартад нийцсэн зоорийг барьж дуусган ашиглалтад оруулсан байна.


Түүнээс гадна сургуулийн хашаанд бор бургас, цагаан бургас, хайлаас зэрэг гурван төрлийн 500 гаруй модыг тус төслийн хүрээнд усалгааны системийн хамт шийдэн тарьж ургуулж байгаа аж.








Холбоотой мэдээ