БАЯНХОНГОР: Спортын мастер, дэд мастерууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-21 16:33:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны Vll наадмын буудлагын ганцаарчилсан төрөлд 13 багийн 62 тамирчин хийн гар буу, хийн урт буу, холимог төрлөөр өрсөлдөж байна.


Тэмцээнд Азийн аварга нэг, өсвөр үе болон залуучуудын улсын аварга тэргүүтэй спортын мастер, дэд мастер зэрэгтэй зургаан тамирчин оролцож байгаа юм.


Хийн урт бууны төрлөөр Орхон аймгийн тамирчин Э.Хонгорзул спортын мастер, Сэлэнгэ аймгийн тамирчин Я.Марал, Баянзүрх дүүргийн тамирчин Г.Чинхүслэн нар спортын дэд мастерын болзол биелүүллээ.


Тус тэмцээнийг олон улсын шүүгч, улсын шүүгчээс бүрдсэн нийт 16 шүүгч шүүн явуулж байна.

Холбоотой мэдээ