Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-07 14:52:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 1, 2-нд тус тус тэмдэглэнэ.


Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг долдугаар сарын 6, 7, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 8, 9, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зөвшөөрөв.

Холбоотой мэдээ