Каннын 76 дахь удаагийн кино наадамд Монголоос анх удаа “Un Certain Regard” төрөлд оролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын кино уран бүтээлчид Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо 2023 оны 5 дугаар сарын 16-27-нд болсон Каннын 76 дахь удаагийн олон улсын кино наадамд Соёлын яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэй албан ёсны павильон болон "Монгол өдөрлөг"-ийг зохион байгуулж оролцжээ. Энэ тухай сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэв.
Тус кино наадмын үеэр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл Малайз, Япон, Франц, Их Британи, Морокко, Индонез, Филиппин, Сингапур, Тайванийн кино зөвлөлийн удирдлагуудтай уулзалт хийжээ. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэнийг хэвлэлийн хурлын үеэр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг тодотгов. Түүнчлэн БНСУ-ын Кино урлагийн зөвлөлтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас гадна хүний нөөцийг сайжруулах чадавхжуулах чиглэлээр Казахстан улсын кино институт болон Малайз улсын "My lab" хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзан санал солилцсон байна.
76 дахь Каннын олон улсын кино наадамд Монгол Улсаас анх
удаа "Un Certain Regard" төрөлд албан ёсоор нэр дэвшсэн найруулагч
П.Золжаргалын "Баавгай болохсон" уран сайхны киноны еренхий зураглаач
Д. Давааням, хамтарсан продюсер С.Батхишиг болон сонгон шалгаруулалтаар хоёр
уран бүтээлчийг дэмжин оролцуулжээ.
А.Мичидмаа