ДУНДГОВЬ: Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос Дундговь аймгийн ЗДТГ-тай
хамтран 6 дугаар сарын 6-нд “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” өдөрлөг зохион
байгуулав.
Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилго
бүхий тус үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн
хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК, банкуудын төлөөлөл, Гүүдсек үнэт
цаасны компани (ҮЦК), даатгалын компаниуд, банк бус
санхүүгийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан үйлчилгээ
үзүүлжээ.
Иргэд санхүүгийн боловсролоо дээшлүүлснээр санхүүгийн залилан, луйвар, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалж, санхүүгээ ухаалгаар төлөвлөж, удирдаж чаддаг болно хэмээн зохион байгуулагчид онцолсон.