ДОРНОГОВЬ: Мобайл технологийн тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-05 11:28:20

Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас Орон нутгийн хөгжлийн сангийн 43,140,000 төгрөгөөр сумын Эрүүл мэндийн төвүүдийг мобайл технологийн тоног төхөөрөмжөөр хангажээ.

"Мобайл технологи" буюу явуулын эмчилгээ үйлчилгээ нь хөдөөгийн хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг газар дээр нь хийх, эмчлэх, хянах нөхцөл бүрдүүлсэн үйлчилгээ аж.

Мобайл төхөөрөмжтэй болсноор иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг хаана байгаагаас үл хамаарч хүргэх боломжтой болж байгаа бөгөөд халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ /ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, зүрхний бичлэг/-г үзүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм.

Сайншанд сум нийт 27 мянга орчим хүн амтай бөгөөд хүн ам нэмэгдэхийн хэрээр иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ ч сайжирдаг аж. 

Холбоотой мэдээ