СЭЛЭНГЭ: Оюутан цэргүүд онолын шалгалтаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-05 08:45:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Оюутан цэргүүд Цэргийн ерөнхий бэлтгэл шатны онолын шалгалтад хамрагдаж байна.

 

Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалах сайдын 2023 оны дугаар тушаалаар “Оюутан цэрэг” сургалтыг Сэлэнгэ аймаг анх удаа зохион байгуулж байна.

 

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад Мандал сумын Зүүнхараа Политехникийн коллежийн 10 оюутан хамрагдаж байгаа юм. Эдгээр залуус өнгөрсөн 4 дүгээр сарын 8-наас 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл бямба, ням гарагт сургалтад хамрагдсан.

 

“Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны 2 кредит буюу 96 цагийн сургалтыг Зүүнхараа Политехникийн коллежийн хичээлийн танхимд явуулсан бөгөөд энэхүү сурч мэдсэн онолын шалгалтаа ийнхүү өгч байгаа ажээ.  

 

Холбоотой мэдээ