Бэлтэс, Ерөө, Онон, Идэр, Сэлэнгэ мөрний ус үерийн аюултай түвшинд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-04 18:50:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-35 см давсан байна.


Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.


Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллагууд анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ