Их мастер Т.Мөнхзул ААШТ-ий блиц төрөлд хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-04 14:23:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болж байна.


Эмэгтэйчүүдийн блиц төрөлд үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин их мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ.


Өнөөдөр 17 цагаас тус тэмцээний стандарт буюу үндсэн төрлийн тэмцээн эхлэх юм.

 

Холбоотой мэдээ