Жүдочид хоорондоо өрсөлдөж, Г.Наранцэцэг медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-03 13:19:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тажикистаны нийслэл Душанбед эхэлсэн жүдо бөхийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай хоёр бүсгүй ОУХМ Г.Наранцэцэг, Б. Баасанхүү нар хоорондоо хүрэл медалийн төлөө барилдлаа.


Тэд өнгөрсөн жил болон энэ жилийн Антальягийн "Их Дуулга"-д хоорондоо барилдаж ялалт, ялагдлын харьцаа 1:1 болоод байв.


IJF-гийн цуврал тэмцээнд тэдний хайнаа хагалах гурав дахь уулзалтад Г.Наранцэцэг нэмэлт цагт цэвэр ялснаар Гранпри ангиллаас анхны медалиа зүүжээ.

 

Холбоотой мэдээ