Эрэгтэй сагсчид хэсгээсээ гарч чадсангүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн Вена хотод болж байгаа. "D" хэсэгт өрсөлдсөн Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг дөрвөн тоглолтоос 1 хожил, 3 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүлэв.
Энэ жилийн Азийн аварга манай эрчүүд хэсгээсээ 3-аар гарах эсэхээ шийдэх сүүлийн тоглолтод Ази тивийн төлөөлөл Японы багт 8:21-ээр хожигдсоноор ийнхүү ДАШТ-ээс мултарлаа.
Эрэгтэй багийн хэсгийн тоглолтын дүн:
Монгол 21:19 Унгар
Монгол 12:22 Нидерланд
Монгол 17:23 Швейцарь
Монгол 8:21 Япон