ДОРНОГОВЬ: Хүүхдийн паркад мод тарих ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-30 13:45:21

Сайншанд /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилээс бүтээн байгуулж эхэлсэн Хүүхдийн паркад Сайншанд хотын албан байгууллага, иргэд өөрсдийн идэвх санаачилгаар мод тарьж байна.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу тавдугаар сарын 13-наас Сайншанд хотын хүүхдийн паркад Олон хүрээ Дэчинчойнхорлон хийд, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль УБТЗ-ын Сайншанд зангилааны Залуучуудын зөвлөл, иргэд гээд 20 гаруй байгууллага, иргэд мод тариад буй.

Мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь нэмэгдүүлдэг, дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50 хувийг, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна. Мөн модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг төдийгүй нэг га ойн талбай нэг цагийн дотор ойролцоогоор найман кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.

Сайншандап барьж буй Хүүхдийн парк байгуулах ажлыг "Дэлгэр баясах” ХХК, туслан гүйцэтгэгчээр нержи Парагон" ХХК ажиллаж буй бөгөөд  удахгүй хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ