ДОРНОГОВЬ: Эрээн хоттой танилцах аялал зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-30 13:06:49

Дорноговь /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газраас Эрээн хотод аялах өдөрлөгийн хүрээнд ерөнхий боловсролын нэг, хоёр, гуравдугаар сургуулийн 50 сурагч, дөрвөн багш Эрээн хотоор аялжээ.

Аялагч, багш сурагчид Эрээн хотын гуравдугаар сургуультай танилцаж баярын тоглолт, үлэг гүрвэлийн музей, 3D кино театрт кино үзэж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөсөн  аж.

Ташрамд дурдахад Замын-Үүдийн Ерөнхий консулын бүсэд таван аймаг хамрагддаг бөгөөд Дорноговь аймагтай боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л чиглэлээр хамтран ажилладаг байна.

Холбоотой мэдээ