“Онцгой хүүхдүүд” өдөрлөгт 1000 гаруй хүүхэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-30 08:54:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран ”Онцгой хүүхдүүд” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.


Нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Өдөрлөгт тус газрын алба хаагчдын 1000 гаруй хүүхэд, багачууд оролцож, насны ангиллаар дуу, бүжиг, зураг зурах болон асуулт хариултын аха, тэмцээнээр өрсөлдөж нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ. Энэ үеэр мөн циркийн үзүүлбэр, урлагийн үзүүлбэр үзүүлж, амьд хөгжмийн Хангарди хамтлаг ая дуугаа өргөн, өдөрлөгт оролцсон хүүхэд, багачууд хөнгөлөлттэй үнээр тоглоомуудаар үйлчлүүлэхийн зэрэгцээ Аврах ангийн усчин аврагчид нууранд завиар аялуулав.


Холбоотой мэдээ