СЭЛЭНГЭ: ОХУ-ын “Газопровод Союз Восток” ХХК “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ орууллаа
ТЭРБУМ МОД
Сүхбаатар/МОНЦАМЭ/.ОХУ-ын
“Газопровод Союз Восток” ХХК-ийн төлөөлөл Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Тус аж ахуйн нэгжийн зүгээс
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн эдэлбэр газрыг моджуулах арга
хэмжээнд зориулан 7 сая төгрөгийг зориулахаар хамтын ажиллагааны гэрээг үзэглээд
байна.
Энэхүү гэрээний дагуу тэд тус
аймагт ажиллах үеэрээ Тужийн нарсанд мод тарьж, “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь
нэмрээ орууллаа.