Ёкозүна Тэрүнофүжи түрүүлэх болзлоо хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-27 18:44:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёгийн 14 дэх өдөр дээд зиндаанд түрүүлэх болзлоо хангав.

 

Өвдөгний хүнд бэртлийн улмаас дөрвөн башё дараалан өнжсөн Тэрүнофүжи өнөөдөр нутаг нэгт сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэнг ерикири мэхээр давснаар 13 даваа, 1 унаатай болж замналынхаа 8 дахь түрүүг гардахаар болж байна.

 

Түүний хувьд маргааш озэки Такэкэйшотой барилдана. Тэрүнофүжи энэ удаагийн башёг ганцаараа тэргүүлж байгаагийн хувьд барилдааны үр дүнгээс  хамааралгүй Эзэн хааны цомыг хүртэхээр болсон юм.

 

Холбоотой мэдээ