И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гран при шагналыг УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-22 15:10:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо болж Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү хүртсэн байна.


12 дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаанд ОХУ, БНХАУ, Израил, Беларусь, Казахстан, Армени, Гүрж, Иран, Грек зэрэг орны 260 гаруй дуучин оролцож өрсөлджээ. 


Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, өдгөө 27 настай Н.Чулуунхүү нь 2017 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад болсон ЗХУ-ын Ардын Жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын XII уралдаанд дэд байр, ОХУ-ын Ардын жүжигчин, Бүгд Найрамдах Буриад Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат профессор Дарима Линховоины нэрэмжит шагнал, ЗХУ-ын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “Эрэгтэй дуу хоолой-2022” VI уралдааны дэд байрын шагналыг тус тус хүртэж байжээ. 

Холбоотой мэдээ