ДОРНОГОВЬ: Гадны аймгийн 22 гаруй мянган толгой мал хаваржиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 13 сумын нийт 758 өрхийн 461.7 мянган толгой мал отроор хаваржиж байна.
Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй учир хилийн зурваст зургаан сумын 122 өрхийн 81.9 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт дөрвөн сумын 173 өрхийн 111.1 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт нэг сумын хоёр өрхийн 2.1 мянган толгой мал оторлож буй.
Харин өөр аймгийн нутагт найман сумын 93 өрхийн 57.6 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 10 сумын 368 өрхийн 209.0 мянган толгой мал хаваржиж буй хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Харин Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Мандах, Эрдэнэ, Хөвсгөл,
Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх суманд
Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн 22 өрхийн 22786 толгой мал хаваржиж
байна.