ӨНӨӨДӨР: Монгол Улсын ТОП-100 ААН-ийг өргөмжилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.00
цагт: “Улаанбаатар”
галерейд: Монголын Банкны холбоо,
арилжааны банкууд, Монголбанк
хамтран өнгөрсөн онд зохион байгуулсан “Тэрбум мод сан”-гийн 2022-2023 оны төслийн
нээлттэй сонгон шалгаруулалтын төслүүдийг танилцуулж батламж гардуулна. Утас: 8868-4470.
09.00
цагт: Төрийн
ордонд:
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулган-II" болно.
09:00 цагт: Тусгаар тогтнолын ордонд: Сэтгүүлч нарт зориулсан
сүрьеэ болон зарим халдварт өвчний талаар мэдээлэл өгч, ойлголтыг нэмэгдүүлэх
уулзалт болно. Утас: 9979-7227.
09.00-13.00 цагт: ХААИС-д: “Барагшуны судалгаа ба орчин үеийн хэрэглээ”
эрдэм шинжилгээ-онол, үйлдвэрлэлийн бага хурал болно.
10.00 цагт: Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд: “Цайны ертөнц” үзэсгэлэн гарч, Хятадын соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно.
10:00 цагт:
МУИС-ийн
Багш оюутны хөгжлийн төвд: “ШИНЭ
ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ-2023”
эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
Утас:
9458-2204.
10.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид: Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)
хувьцаагаа арилжиж эхэлнэ.
11.00 цагт: Төрийн ордонд: Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол
Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тодруулсныг өргөмжлөх үйл ажиллагаа болно.
11.30 цагт: “Чингис хаан”-ы музейд: "Музей тогтвортой байдал-сайн сайхны төлөө" Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.
12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Тахь ресурс ХХК” хууль бус үйл ажиллагаа явуулж буй гэх нутгийн иргэд эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл өгнө.
13.30 цагт: ХНХЯ-ны үүдэнд: Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн
мөнгөний талаар ХНХ-ын
сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлнэ.
15.00-16.00 цагт: “Отгонтэнгэр” их сургуулийн хурлын танхимд: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын уулзалтыг зохион байгуулж байна. Утас: 99106-580, 8802-3206.