Газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдэд урамшуулал олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-15 14:04:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар энэ оны дотоодын үйлдвэрлэлийн ургацаас 2 дугаар сард зах зээлд 7,542,57 тонн хүнсний ногоо нийлүүлж борлуулсан 137 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд 754,257,306.50 төгрөгийн урамшуулал олголоо.


Дотоодын үйлдвэрлэлийн ургацаас энэ оны 3 дугаар сард зах зээлд 16,889.0 тонн улаанбуудай нийлүүлж борлуулсан 55 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд 1,351,127,242.56 төгрөг олгов. Мөн 2023 оны 3 дугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 1,379,952,000 төгрөгийн урамшуулал олгосныг ХХААХҮЯ мэдээлэв.


Нийслэлийн хүн амын 2022-2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд махны хангамжийг тогтворжуулах хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн зориулалтаар 48,741,118,048.0, Монгол Улсын хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд гурилын хангамжийг тогтворжуулах хүрээнд гурилын нөөц бүрдүүлэхээр 28,750,483,918.0 төгрөгийн зээлийн энэ оны 5 дугаар сарын хүүг төлжээ. 

Холбоотой мэдээ