ГОВЬ-АЛТАЙ: Говь-Алтай аймагт өрх толгойлсон 859 эрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-15 11:52:31

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 16520 өрх байна.


Эдгээр өрхийн 4968 нь аймгийн төв, 3332 нь сумын төв, 451 нь тосгон, 7768 нь хөдөө амьдарч байгаа юм. Өрх толгойлсон 2478 эрэгтэй, эмэгтэй байгаагийн 859 нь өрх толгойлсон эрэгтэй,  1619 нь өрх толгойлсон эмэгтэй буй аж.


Тэднийг ам бүлийн тоогоор нь авч үзвэл 1 ам бүлтэй 2982, 2 ам бүлтэй 2529, 3 ам бүлтэй 2555, 4 ам бүлтэй 3464, 5 ам бүлтэй 2744, 6 ам бүлтэй 1573, 7 ам бүлтэй 447, 8 ам бүлтэй 167, 9 ам бүлтэй 42, 10 ам бүлтэй 37 өрх байгаа тухай Говь-Алтай аймгийн Статистикийн газраас мэдээлэв. 


Говь-Алтай аймаг нь 58257 хүн амтай ба тэдний 29030 буюу 49,9 хувь нь эмэгтэй, 29227 буюу 50,1 хувь нь эрэгтэй байна. 

Холбоотой мэдээ