Хөрөнгийн бирж 394 сая төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-08 15:25:29

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 10 хувьцаат компанийн 16 мянга 334 ширхэг хувьцаа арилжаалжээ.

Мөн 3948 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд борлуулж, 394 сая 643 мянга 627 төгрөгийн гүйлгээ хийв. Энэ өдөр "MSE ALL" индекс 833.32 нэгж болж 0.07 хувиар буурсан байна. Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 393 тэрбум 491 сая 143 мянга 931 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ