ДОРНОД: “Нутгийн брэнд” дэлгүүр 12 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-12 10:05:25

Чойбалсан /МОНЦАМЭ/. Үйлчилгээний төвийн замын баруун талд үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн брэнд” дэлгүүр Дорнод аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн 12 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

“Нутгийн брэнд” дэлгүүрийг Д.Буянхишиг гэх эмэгтэй 2019 онд үүсгэн байгуулсан. Түүнээс хойш арав орчим жижиг, дунд бизнес эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг дэлгүүртээ худалдаж байна. Мөн өөрсдийн хийсэн зөгийн бал, даршилсан загас, зөгийн балтай чихэр, сүүн чихрээ зарж борлуулдаг. Энэхүү дэлгүүр үүдээ нээснээр нутгийн зон олон зочин гийчиндээ зориулж, аймгийнхаа онцлогтой бэлэг дурсгал, бараа бүтээгдэхүүн, цагаан идээг нэг цэгээс худалдан авах боломж бүрдсэн юм.

“Нутгийн брэнд” дэлгүүр цаашид Буйр нуур, Баян-Уул суманд салбараа нээж, борлуулалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ