ӨНӨӨДӨР: Татварын өдрүүд эхэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:
09:00 цагт: Хил хамгаалах ерөнхий газарт: Хилийн
цэргийн ангиудаас хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээрээ
тэргүүлсэн шилдэг түрүүч, байлдагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа
болно. Утас: 9008-8881.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.
11:00 цагт: Төв шууданд: ЦХХХЯ-наас "Шил" ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй, тод байршсан мэдээллийн талаар танилцуулна. Утас: 9910-3830.
11:00 цагт: Татварын ерөнхий газарт: Татварын өдрүүд эхэлж буйтай
холбогдуулан хэвлэлийн
бага хурал зохион байгуулж, шилдэг татвар төлөгчдийг зарлана. Утас: 8007-0366.
"ЗМ" сонины мэдээллийн төвд:
11:30 цагт: Худалдаа
эрхлэгч иргэн н.Мишигээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэн тэмцлийн
хурц хэлбэрийг сонгож байгаагаа мэдэгдэнэ.
12:00 цагт: Дорнод аймгийн Хэрлэнгээс Хавиргын боомт хүртэлх хатуу хучилттай автозамын
тeндeрийг Төрийн
худалдан авах ажиллагааны газар хууль зөрчиж олгосон талаар автозамын
компаниудын төлөөлөл
мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн тетарт: Орос,
Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд"
тоглолтын хэвлэлийн хурал болно.
18:30 цагт: “Улаан гэр” арт галерейд: Гэрэл зурагчин
Б.Отгонсүрэнгийн "Цэг биш, таслал" бие даасан гэрэл зургийн
болон медиа арт үзэсгэлэнгийн нээлт болно.