Хятадын шатарчин анх удаа дэлхийн аварга болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТАСТАНА. /Xinhua/. БНХАУ-ын Дин Лирэнь шатрын дэлхийн аварга цолын төлөөх тоглолтод ОХУ-ын их мастер Ян Непомнящийг 2.5:1.5 оноогоор хожиж, дэлхийн аварга болсон Хятадын анхны шатарчин боллоо.
Өнгөрсөн онд цол горилогчдын тэмцээнд хоёдугаарт орсон Я.Непомнящий шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтод Магнус Карлсентэй өрсөлдөх ёстой байсан юм. Гэвч Норвегийн шатарчин цолоо хамгаалахаас татгалзсан тул цол горилогчдын тэмцээнд гуравдугаарт байрт орсон Дин Лирэньтэй өрсөлдөхөөр болсон байна.
Бямба гарагт тоглолтын сонгодог хэсэг 7:7 харьцаагаар дуусжээ. Я.Непомнящий гурван ч удаа илүүрхсэн боловч Дин тэнцүүлж чадсан байна. Зургаан цаг 33 минут үргэлжилсэн финалын тойргийн дараа тэд ням гарагт түргэвчилсэн тоглолтоор тэмцээнээ үргэлжлүүлж гурав дараалан тэнцсэний дараа Дин дөрөв дэх өрөгт хараар тоглон хожжээ.
Дин Лирэнь нь 30 настай бөгөөд 2019 оны “Grand Chess Tour” тэмцээний аварга, БНХАУ -ын гурван удаагийн аварга аж. Тэрбээр дэлхийн шатрын 17 дахь аварга болж байна.