Хөрөнгийн бирж ТОП-20 индексийн багцаа шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-07 15:21:06

Монголын хөрөнгийн биржийн 2016 оны сүүлийн хагас жилийн ТОП-20 индексийн багцыг бүрдүүлжээ.

Энэ багцад эхний хагас жилд байсан 14 компани хэвээр үлдэж, “БиДиСек”, “Хөх ган”, “Гермес центр”, “Э-транс ложистикс”, "Хай би ойл", "Шивээ овоо" ХК-ууд хасагдаж, шинээр “Сүү”, “Мик холдинг”, “Монгол шуудан”, "Монголын цахилгаан холбоо", "Материалимпекс" болон “Ремикон” компани шинээр нэмэгдсэн байна.

Шинэчлэгдсэн ТОП-20 индексийн багцыг танилцуулж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ