СЭЛЭНГЭ: Ажиглах цамхагт байрлуулсан хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагааг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-21 16:22:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтанбулаг суманд орших Тужийн нарсны Байгалийн цогцолбор газарт байршуулсан ойн ажиглах цамхгийг тохижуулсан байна.


Энэхүү байгалийн цогцолборт газрын ан амьтны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтыг тогтоох ажлын хүрээнд Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар, Тужийн нарсны ажиглах цамхагт байрлуулсан хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагааг шалгажээ.


Дээрх үйл ажиллагаа нь экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа аж. Энд Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижуулахын зэрэгцээ нарны зайн гэрлүүд суурилуулж, иргэд амрагчдад зориулсан амрах сандлыг байршуулсан байна.


Мөн ажиглах цамхгийн орчны бүсийн хогийг цэвэрлэж, ариутган устгал хийжээ.

Түүнчлэн орчны бүсийн сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчидтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулсан байна.


Энэхүү ажлын хүрээнд байгаль хамгаалагчид болон идэвхтэн байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа байнгын хяналт тавих улмаар урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна хэмээн аймгийн Тужийн нарсны БЦГ-аас мэдээлэв.  



Холбоотой мэдээ