ӨНӨӨДӨР: “Уул уурхайн цахим шилжилт” уулзалт хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.30-16.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Уул уурхайн цахим шилжилт ба
ирээдүй” сэдэвт уулзалт болж “Хиймэл оюун ухаан уул уурхайн салбарт” илтгэл
хэлэлцүүлнэ. Энэ үеэр Австрали улсаас ШУТИС-д уул уурхайн программ хангамж
гардуулна.
09:30 цагт: МҮЭ-ийн холбооны
харьяа Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 30 жилийн ой угтсан бүх
төгсөгчийн чуулга уулзалт болно. Утас: 9914-9240, 9511-5380.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт: “Блю Скай” зочид буудалд: “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалт хэлэлцүүлэг болно. Утас: 9906-7085.
14.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Авто ослоос болж хохирсон иргэн Н мэдээлэл хийнэ. Ослын улмаас хөдөлмөрийн бүрэн чадвараа алдаж, хөл гаргүй болсон, мөн 9 настай хүүгээ алдсан тэрбээр хуулийн байгууллага болон хохироосон этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 8826-8001.