ӨНӨӨДӨР: Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-17 05:52:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд:

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

11.00 цагт: ЦХХХ-ны сайд Н. Учрал Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр байршсан мэдээллүүд болон бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлнэ.

14.00 цагт: Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.

10:30 цагт: Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллерийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

11.10 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдий засгийн энэ оны эхний улирлын үзүүлэлтийг танилцуулна.

12.00 цагт: С.Зоригийн хөшөөн дээр АЗХ-оос "Нээлттэй микрофон" үйл ажиллагаа зохион байгуулж ард иргэд, сөрөг хүчний дуу хоолойг төр, засагт хүргэнэ. Утас: 9100-0017.

14.00-16.00 цагт: Засгийн газрын XI байр, 1давхар, Терийн албаны зөвлөлийн "Инноваци" танхимд: ХЭҮК Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулах "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт" уулзалт болно. Уулзалтыг Хэвлэлийн хүрээлэн, МСНЭ, ХЭҮК, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хэвлэлийн зөвлөл, "Эмнести интернэшнл", "Глоб интернэшнл” ТББ зохион байгуулж байна. Утас: 9111-8403, 9902-8438.


Хотын стандарт, хяналтын газраас

13.00 цагт: Баянгол дүүргийн ЗДТГ-т, 

15.00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хотын стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих  ээлжит уулзалтыг зохион байгуулна. Уулзалтаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, арга хэмжээний зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, арга зүйг өгч байгаа юм.

Холбоотой мэдээ