ДОРНОГОВЬ: Жилд 30 орчим тонн ноолуур бэлтгэж зах зээлд нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-07 13:45:59

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нэг кг ямааны ноолуур 130 орчим мянган төгрөгийн үнэтэй байна.  

Ямааны ноолуурыг голдуу нутгийн ченжүүд худалдан авч цааш нь дамлан худалддаг аж. Аймгийн хэмжээнд 780 гаруй мянган толгой ямаа буй бөгөөд жилд дунджаар 30 орчим тонн ноолуур самнаж зах зээлд нийлүүлдэг байна.

Дорноговийн ямааны ноолуурын чанар нутгийн зүүн хойд талын сумдад арай илүү байдаг тухай малчид ярьж буй. Учир нь Дэлгэрэх суманд 2011 оноос “Дэлгэрэх” омгийн ямааг гарган авах туршилт судалгааны ажлыг эхэлж эдүгээ омгоор баталгаажуулсан ямааг тус сумын 23 айлд 13 мянган толгойд хүргэн, үзлэг ангилалт хийгээд өсгөн үржүүлж байгаа юм.


Холбоотой мэдээ