ДОРНОГОВЬ: Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-07 12:14:30

Сайншанд /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын 21-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг хийгээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн орчимд “Алтанширээт үйлдвэрлэл технологийн парк”-ийг байгуулж байна. Монгол Улсын Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн тухай хууль батлагдаж 2022 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 

Тус хуулиар үйлдвэрлэл технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хангах, тусгайлсан нутаг дэвсгэрт бизнесийн таатай орчныг хангах, дэд бүтцийн хангамж бүхий тодорхой бүтээн байгуулалтыг өрнүүлэх боломж нөхцөлийг хангасан байна. Тиймээс үйлдвэрлэл технологийн үйл ажиллагаа явуулах боломжтой 674.44 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн хэрэгжүүлж буй дээрх төсөл нь төмрийн хүдрийн нойтон баяжуулах, нүүрс угаах, кокс, төмрийн хүдрийн хорголжин зэрэг дагалдах үйлдвэрийг байгуулах аж. 

Холбоотой мэдээ