Амралтын өдрүүдэд дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2023 оны 4 дүгээр сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун
болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн
аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, 10-нд төвийн
аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн
аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх
нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд
14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр,
10-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21-26
градус, өдөртөө -2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +6+11
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус
дулаан байна.