СЭЛЭНГЭ: Залуучууд эрүүл мэнд, сурлагын үнэлгээ зэргээс шалтгаалан хасагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд "Оюутан
цэрэг” хөтөлбөрийн шалгуурт тэнцсэн залуучуудаа энэ сарын 4-нд хүлээн авч уулзсан байна. Тэрбээр оюутан залууст цэргийн албаны тухай танилцуулж, албаа амжилттай сайн хаахыг захилаа.
Монгол Улсын Засгийн газраас энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгон нэмэгдүүлжээ.
Энэ нь нэг аймгаас 10 оюутан
авах боломж бүрдэж байгаа аж. Иймээс
Сэлэнгэ аймгийн тухайд Сүхбаатар, Шаамар сумын МСҮТ, Мандал сумын
политехникийн коллежийн оюутан суралцагчдад таатай боломж олдож байгаа аж.
Дээрх
сургуулиудаас олон оюутан залуус “Оюутан цэрэг”-т
алба хаах хүсэлтээ өгсөн байна. Гэвч тэр бүр хүсэлтээ өгсөн хүн бүхэн тэнцэх
боломжгүй байгааг албаны хүмүүс тайлбарлалаа.
Учир нь залуучууд эрүүл мэнд,
сурлагын үнэлгээ, он сар зэргээс шалтгаалан хасагдаж байгаа ажээ.