ДАРХАН-УУЛ: Нийт газар нутгийн 25 хувийг ойн сан эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-27 11:51:47

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 327.5 га нутаг дэвсгэртэй, үүний 25 хувийг ойн сан эзэлдэг бөгөөд энэ нь 81.997 га талбайг хамардаг ажээ. 19.720 га талбай буюу зургаан хувийг ногоон байгууламж эзэлж байна.

Ойн сангийн сумдад эзлэх талбайн хэмжээгээр Хонгор сум хамгийн их буюу 77623 га талбай буюу нийт ойн сангийн 94.7 хувийг, Орхон сум 3271 га талбай буюу дөрвөн хувийг, Шарын гол сум 914 га талбай буюу 1.1 хувийг эзэлдэг бол Дархан сумын хамгийн бага ойн сантай бөгөөд 189 га талбай буюу 0.2 хувийг эзэлдэг ажээ.



Байгалийн ойн нөөцийн тухайд хус 3.239.861 м.куб, нарс 1.302.460 м.куб, улиангар 62.440  м.куб, бургас 13.740  м.куб бол нийт нөөц 4618 мянган шоо метр аж. Харин ойн нөөцийг насны бүлгээр авч үзвэл, залуу насны ой 88.660 м.куб буюу хоёр хувийг, дунд насны ой 1.114.721 м.куб буюу 24.1 хувь, болц гүйцэж яваа 858.400 м.куб буюу 18.5 хувь, болц гүйцэж хөгширсөн 2.556.740 м.куб буюу 55.4 хувийг эзэлж байна.



Ташрамд, Дархан-Уул аймгийн ойн сан нь Монгол Улсын нийт ойн сангийн 0.4 хувийг эзэлдэг ажээ.

Холбоотой мэдээ