ДУНДГОВЬ: Залуучууд “Тоглоомын талбайгаа аварцгаая” санаачилга гарган хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-24 16:05:39
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-ийн хамт олноос “Тоглоомын талбайгаа аварцгаая” уриан дор бяцхан хүүхдүүдийн тоглох тоглоомын талбайг угааж, цэвэрлэн, засаж, сайжруулах ажлыг санаачлан эхэллээ.


Аймаг, сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд Мандалговь хотноо 5 тоглоомын талбай байгуулж, хүүхдүүд тоглож, чөлөөт цагаа өнгөрүүлж байна. Гэхдээ эцэг эхчүүдийн хараа хяналт, бүтээн байгуулсан тоглоомыг арчлан хамгаалах байдал сул, хүүхдүүдийн тоглоомоо хайрлах хандлага байхгүй байгаагаас тэдгээр талбайн зарим тоглоом эвдэрч, муудаж, тоос шороо болсон нь хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангахгүй байсан юм.

Тиймээс УЦОШТ-ийн дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс санаачлан аймгийн ГБХЗХГ-тай хамтран хүүхдийн тоглоомын талбайг ийнхүү сэлбэж, угааж цэвэрлэлээ. Залуучуудын зөвлөлөөс жил бүр санаачлан нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг байна. Тухайлбал, 2022 онд тамхины иш хийдэг хогийн савыг гэр хорооллын айл өрхүүдэд байрлуулж, 20 хүүхдэд хичээлийн хэрэглэлийн тусламж үзүүлсэн аж.

Тус зөвлөлийн залуучууд дулааны улирал ирж буйтай холбогдуулан үр хүүхдүүддээ тоглох эрүүл, цэвэр орчныг бэлэглэх зорилгоор эхлүүлсэн тус санаачилгыг дэмжин үргэлжлүүлэхийг  бусад байгууллагад уриаллаа.   







Холбоотой мэдээ