ДУНДГОВЬ: Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тухай мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-23 15:27:27
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. ЗГХЭГ, Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академи хамтран “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг Мандалговь хотод зохион байгуулж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болж буй тус сургалтад 15 сумын удирдлага, ИТХ, хэлтэс, агентлагийн дарга нар, төрийн албан хаагч 200 хүн хамрагдаж байна.  



Сургалтаар “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгасан үндэсний нэгдмэл үнэт зүйл, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгмийн зорилго, амьдралын чанар ба дундаж давхаргын зорилго, зорилт хоорондын уялдаа, хүний хөгжил, эдийн засаг, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго, орон нутгийн төсвийг төсөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг, төсвийн дотоод хяналт ба дотоод аудит, шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож чадавхжуулах юм. “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна. 





Холбоотой мэдээ