СҮХБААТАР: Цасан шуурганы улмаас нэг иргэн осгож нас барлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт /МОНЦАМЭ/. Өчигдөр эхэлсэн хүчтэй шороон болон цасан шуурга
Түмэнцогт суманд үргэлжлэн шуурч байна. Цасан шуурганы улмаас өнөө өглөө тус
суманд нэг иргэн осгож нас баржээ.
Сүхбаатар аймгийн нийт
нутгаар 3 дугаар сарын 21-ний 16.00 цагаас эхлэн хүчтэй салхилж, шороон болон
цасан шуурга шуурсан. Энэ үеэр салхины хүч нийт нутгаар 14-20 м/с зарим үед
19-27 м/с хүрчээ. Шороон шуурганы улмаас Түвшинширээ суманд нэг иргэн төөрсөн ч
эсэн мэнд олдсон байна. Мөн Баяндэлгэр сумын ЦЭХ-ний шугамд гэмтэл гарч, сум
даяараа шөнөжин тоггүй хоножээ. Гэмтлийг өнөө өглөө засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэлсэн байна.
Хүчтэй салхи өнөөдөр
үргэлжилнэ гэдгийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.