ТӨВ: Хүчтэй салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-21 16:49:16

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн нийт нутгаар 3 дугаар сарын 21-ний өдрийн өглөөнөөс цас орж, цасан болон шороон шуурга шуурч байна. Цээл, Сүмбэр, Угтаалцайдам, Заамар, Эрдэнэсант, Борнуур, Жаргалант, Батсүмбэр, Лүн, Зуунмод сумын нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч, зарим тохиолдолд 18-20 метр секунд хүрч ширүүсч байна. Ингэснээр төв суурин газарт цахилгааны саатал үүсэх, үүрэн телефоны операторуудын сүлжээ унах, гэр хорооллын айл өрхүүдийн хашаа нурах, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг үзэгдлүүд боллоо. Харин бусад нутгаар секундэд 7-12 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч байна.

Угтаалцайдам болон Жаргалант суманд сургуулийн үйл ажиллагааг хойшлуулж дараа өдөрт нөхөх байдлаар зохицуулалтыг хийсэн байна.


Харин аймгийн хэмжээнд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хичээл сургуульд явуулахгүй байх, малаа бэлчээрт гаргахгүй байх, хол замд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байх, дулаан хувцаслах зэрэг зөвлөмжийг Төв аймгийн Онцгой байдлын газраас хүргүүлж байна.



 

Холбоотой мэдээ